KRÛ Fitness & Dance Studio

Pole Dance Fitness Studio in UB, Mongolia




Yo yo! Сайн байцгаана уу?

Ирланд хэмээх бяцхан сэрүүн арал дээрээс мэндчилж байна. Энд анх 2007 онд ирсэнээсээ хойш хичээл, сургууль, гэр гурвын дунд гүйж байтал нэг өдөр найз маань пол студиогоо нээлээ гэхэд нь өөрийгөө голон голон нэлээн хэдэн сарын дараа очсоноос хойш нэлээн хэдэн жил өнгөрчихжээ. Дараа нь эртхэн очихгүй яав даа гэж харамссан ч огт очоогүй байснаас дээр гэж өөрийгөө тайтгаруулж билээ.

Одоо би мэргэжлийн балетчин, циркчин эсвэл бүжигчин биш ч гэсэн спорт болон бүжгийн элементүүдийг аль алиныг хослуулсан өвөрмөц чанартай, ид хүчээ авч буй пол бүжгийн урсгалаар өөрийн гэсэн стилтэй артист, Дэлхийн Пол Урлагийн Аварга Шалгаруулах тэмцээнд хамгийн анх Монгол улсаа төлөөлөн өрсөлдсөн тамирчин, Ирландын Улсын тэмцээнээс мөнгө, хүрэл 2 медалийн эзэн, мөн олон шавь нартай багш.

Хүн шинэ зүйл, чадвар эзэмшихэд хэзээ ч оройтохгүй, заавал “цаанаасаа төрчихсөн амьтан” байх ч албагүй. 1 хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр гэдэг бол миний мотто.

-If I can do it, you can do it!-

SARU KRU

    Allenatore

   97699088210

   www.youtube.com

      Facebook page

      On'n Off Production House, Marshall Town, Ulaanbaatar, Mongolia

Leave a comment


Other in the area



"Find your fav relax venue... in one click"