Октард /Octard/

Гоо сайхан - www.octard.mn Тансаг сүрчиг - www.mmicallef.mn




Божсс косметик нь 1998 оноос БНСУ-аас гоо сайхны барааг Монгол улсад

борлуулж эхэлсэн анхдагчдийн нэг бөгөөд өнгөрсөн хугацаанд 15 жил зөвхөн чанарыг эрхэмлэж ирсэн нь хэрэглэгчидийнхээ өмнө итгэлийг нь хүлээсэн хамт олон болж чадсандаа баярт­ай байна.

2008 оноос Та бүгдийн сайн мэдэх Япон улсын Meiko cosmetics .INC –ийн OCTARD, SERUZAD, VITAL ENERGY, NATURACTOR, TENNIFER зэрэг брэндүүдээрээ олны танил болсон гоо сайхан арьс арчилгааны бүтээгдхүүнүүд,

2010 оноос БНСУ-ийн BEAUTEE COLLAGEN компанийн гоо сайхан арьс арчилгааны болон хүнсний нэмэлт бүтээгдхүүнүүдийг эх орныхоо хэрэглэгчиддээ худалдах албан ёсны гэрээт борлуулагчаар ажиллаж байна.

Мөн манай хамт олон нь өөрийн гоо сайхны салондоо баклавaраас дээш зэрэглэлтэй мэргэжлийн гоо сайханчидтай.

Солонгосын BEAUTEE COLLAGEN компанийн 100% гахайн эхэс, коллаген, трипептид коллаген массаж, маникюр, педикюр болон цэвэр үсэн сормуус, электрон бумба, Францын арьс оношилож, арьсны түүх үүсгэн зөвөлгөө өгөх аппарат, нүүрний арьсны эд эсийг сэргээж чангалах, алжаал тайлах, биеийг тураах цогц үйлчилгээтэй LPG фирмийн 2012 оны хамгийн сүүлийн загварын тураах болон арьсны эд эсийг сэргээж үрчлээг тэнийлгэх тоног төхөөрөмж, нүүр болон биений цогц үйлчилгээтэй эмчилгээний тоног төхөөрөмж, Япон улсын арьс өргөж чангалагч бээлий, БНСУ-ийн хөл, биений массажны тоног төхөөрөмж зэргээр таны хүсэлтийн дагуу өөрсдийн ажлын туршлага дээр үндэслэн дээд зэрэглэлийн тансаг орчинд чанартай үйлчилгээг санал болгон үйлчилж байна.

Бид 2012 оноос Эрхэмсэг Монголчууддаа жинхэнэ Францын дээд зэрэглэлийн үнэртэн сүрчигний цуврал иж бүрдэлийг Францаас шууд үйлдвэрээс нь худалдаалахаар Францын M.Микаллеф брэндтэй албан ёсны гэрээ хийгдснийг дуулгахад таатай байна. Манай хамт олон “Дэлхийн чанарыг Монголчууддаа” уриан дор чанарыг эрхэмлэн ажиллах болно. Монголчууддаа эрүүл энх, “Толь шиг тунгалаг царайтай, Торго шиг зөөлхөн арьстай” ирээдүйдээ өөдрөг амьдрах өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье.

    Negozio di cosmetici, Salone di bellezza, Salute/bellezza

   www.octard.mn

      Facebook

      Божсс косметик, Ulaanbaatar, Mongolia

  Parking interne, Parking dans la rue, Parking avec voiturier

   
Lundì
10:00-22:00
Mardì
10:00-22:00
Mercredì
10:00-22:00
Jeudì
10:00-22:00
Vendredì
10:00-22:00
Samedì
10:00-22:00
Dimanche
11:00-22:00


Laissez votre commentaire


Autre dans la région



"Détendez-vous... en un clic"